Ахисан түвшний суралцагчдын судалгааны шилдэг бүтээлийг шалгаруулан урамшуулав

2025.05.06 10:59 Үйл явдал

Ахисан түвшний суралцагчдын судалгааны шилдэг бүтээлийг шалгаруулан урамшуулав

МУБИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын албанаас ахисан түвшний суралцагчдын эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 5 дугаар сарын 2-ны өдөр зохион байгууллаа.

Уг хурлаар ахисан түвшний суралцагчид өөрсдийн судалгааны ажлыг олон нийтэд танилцуулж, салбарын эрдэмтэн, судлаач багш нараас шүүмж, санал зөвлөмж авах замаар судалгааны ажлын чанар, үр нөлөөг сайжруулдаг. Мөн хурлын хүрээнд оролцогчид салбар бүрийн орчин үеийн судалгааны чиг хандлага, дэвшилтэд санаа, ололт амжилтыг мэдэж авах, харилцан туршлага солилцох боломж нөхцөлийг бүрдүүлдэг байна. Уг хуралд хэлэлцэгдсэн 30 гаруй илтгэлээс салбар тус бүрээс эхний гурван байр шалгаруулжээ.

Боловсрол судлалын салбар хуралдаан:

1-р байр: Боловсрол судлал, арга зүйн тэнхимийн докторант Давааням Аззаяа “Суралцагчдын өөрийн удирдлагатай суралцахуйг интеграцид суурилсан даалгавраар дэмжих нь” сэдэвт илтгэл

2-р байр: Боловсрол судлал, арга зүйн тэнхимийн докторант Тэрбиш Норовсүрэн “Багш мэргэжлээр суралцагчдын сэтгэл хөдлөлийн оюун ухаан, стресс болон эмпати хоорондын хамаарал” сэдэвт илтгэл

3-р байр: Боловсролын удирдлагын тэнхимийн докторант Жаргалсайхан Намуударь “Их сургууль, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжих (түгээх) хөшүүрэг нь их сургуулийн судалгааны үр өгөөжид нөлөөлөх нь” сэдэвт илтгэл шалгарав.

Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбар хуралдаан:

1-р байр: Утга зохиолын тэнхимийн докторант Сумъяасүрэн Батзориг “Өс хонзонгийн дүрслэл ба Жангар тууль” сэдэвт илтгэл

2-р байр: Боловсрол судлал, арга зүйн тэнхимийн докторант Энх-Амгалан Энхцэцэг “Хөгжмийн мэргэжлийн суралцагчдад тулгамдаж буй зарим асуудлууд ” сэдэвт илтгэл

3-р байр: Түүхийн тэнхимийн докторант Ганхуяг Эрхэмбаяр “Дөчин дөрвөн хоёрын их цаазын судалгааны уламжлалт шинэчлэлийн асуудал” сэдэвт илтгэл шалгарав.

Байгалийн ухааны салбар хуралдаан:

1-р байр: Биологийн тэнхимийн докторант Чинболд Энхзаяа “Шилмүүст ойн ангуучин шүрэн цохынхон (Coccinellidae)” сэдэвт илтгэл

2-р байр: Биологийн тэнхимийн магистрант Рэнцэнжүгдэр Биндэръяа “Монгол бах/Strauchbufo raddei/-ын генетик олон янзын байдал ба филогенетик” сэдэвт илтгэл

шалгарав.

Тус хуралд судалгааны ажлаа хэлэлцүүлсэн бүх магистрант, докторантууд болон удирдсан багш нарт ЭШИА-наас талархал илэрхийлж, цаашдын судалгааны ажилд нь амжилт хүслээ.