МУБИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газрын Чанарын баталгаажуулалт, мониторингийн албанаас захиргааны мэргэжилтэн, бүрэлдэхүүний сургуулиудын Хөтөлбөрийн албаны мэргэжилтэн, Оюутны хөгжил хариуцсан ажилтнуудад зориулан “Их сургуулийн сургалтын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтын сургагч багшаар ЗХНГ-ын захирал, дэд профессор Л.Мөнхтуяа, Боловсрол судлалын сургуулийн багш, дэд профессор Ч.Байгалмаа нар ажиллан, тухайн сэдвийн хүрээнд дэлгэрэнгүй мэдээлэл сургалт хийж хэлэлцүүлэг явууллаа. Сургалтад нийт 30 гаруй ажилтан, мэргэжилтнүүд хамрагдсан байна.