ОХУ-ын Халимагийн Улсын Их Сургуулийн багш, оюутнуудтай хамтран ажиллав

2025.05.07 21:01 Үйл явдал

Монгол Улсын Боловсролын Их Сургууль, ОХУ-ын Халимагийн Улсын Их Сургууль хооронд 2020 оны 09 дүгээр сард байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 2024-2025 оны хичээлийн жилийн 2-р улиралд Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуульд ОХУ-ын Халимагийн Улсын Их сургуулийн профессор Китляева С.Д. орос хэлний тэнхимд зочин профессороор ажиллаж байна.

Хоёр сургуулийн багш, оюутнууд хамтран Ялалтын баярын өдөрт зориулсан онлайн үйл ажиллагааг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд НХУС-ийн Хөтөлбөрийн албаны дарга Г.Агиймаа, Халимагийн Улсын Сургуулийн декан Староверкина Л.А., түүх, баримт бичиг, архив судлалын тэнхимийн багш, дэд профессор Гаряев М.С. нар урилгаар оролцож, баярын мэнд хүргэв.   

Зочин профессор Светлана Китляевагийн удирдлаган дор Орос-англи хэлний 1,2-р ангийн оюутнууд эх орон, ахан дүүсээ харийн дайснаас хамгаалах утга агуулга бүхий шүлэг, монолог уншиж, сурсан мэдсэнээ тайлагнасныг Халимагийн Улсын Их Сургуулийн орос хэлний тэнхимийн эрхлэгч Голубева Е.В. өндрөөр үнэлсэн юм.