- 2025 оны 5 сарын 15 нд МУБИС-ийн Төв номын санд МУБИС-ийн ЕБС-ийн сурагчдын бүтээлийн үзэсгэлэн гаргаж сурталчлах, МУБИС-ийн номын сан, номын үзэсгэлэнтэй танилцах, мэдлэг сорьсон тэмцээн уралдаан, оюун ухааны тоглоом тоглох, урам зориг бадраах үзүүлэн материал тараах
- “НОМЫН БАЯР-2025” 2025 оны 5 сарын 17-18 нд Сүхбаатарын талбайд МУБИС-ийн багш нарын бүтээлийн үзэсгэлэн худалдаа
- МҮОНТ-ийн “Дөрвөн бэрх” уралдаант танин мэдэхүйн тэмцээнд оролцох /МУБИС-ийн номын сангийн хамт олон/
МУБИС-ийн Төв номын санд зохион байгуулах МУБИС-ийн ЕБС-ийн сурагчдад зориулсан үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл:
Хэзээ: 2025 оны 05 сарын 15-ны өдөр 14-17 цагт МУБИС-ийн Төв номын сангийн 1 давхарт
Зохион байгуулагдах үйл ажиллагаа:
- ЕБС-ийн сурагчдын бүтээлийн үзэсгэлэн
- Сурагчдад зориулсан номын үзэсгэлэн
- “50 ном хож” танин мэдэхүйн тэмцээн
- “Мэдлэгтэн” танин мэдэхүйн тэмцээн
- Оюун ухаан сорих монгол наадгай тоглуулах
2025 оны 5 сарын 17-18 нд Сүхбаатарын талбайд болох НОМЫН БАЯР-2025 баярын өдрүүдэд худалдах МУБИС-ийн багш нарын бүтээлийг МУБИС-ийн төв номын сан 200 тоотод хүлээн авч байна. Утас: 94099299