“Оюутны хөгжил ба хиймэл оюуны хэрэглээ” сургалт зохион байгууллаа

2025.05.21 10:37 Үйл явдал

МУБИС-ийн оюутнуудад хиймэл оюун ухааны чадамжийг таниулан, сурахуй болон хувь хүний хөгжилд үр дүнтэй ашиглах арга зүйд чиглүүлэх зорилгоор “Оюутны хөгжил ба хиймэл оюуны хэрэглээ” сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтыг эхэнд СХА эрхэлсэн проректор, доктор Д.Соронзон оюутан суралцагчдад чиглэсэн хиймэл оюун ухааны нэмэлт сургалт, хөтөлбөр хэрэгжүүлж буйгаа танилцуулсан бол сургагч багшаар ЗХНГ-ын захирал, дэд профессор Л.Мөнхтуяа “Суралцагчдын хиймэл оюуны чадамжийн хүрээ”, СЦШХ-ийн дарга, профессор Д.Цэдэвсүрэн “Хичээл төлөвлөх, сургалтын материал бэлтгэхэд хиймэл оюун ашиглах боломж, хэрэглээ”, Мэдээлэл зүйн тэнхимийн багш Ч.Долгоржав “Гадаад хэлний чадвараа дээшлүүлэхэд хиймэл оюун ашиглах боломж, хэрэглээ”, Мэдээлэл зүйн тэнхимийн багш Ч.Мягмаргармаа “Бичил судалгааны ажилд хиймэл оюун ашиглах боломж, хэрэглээ” сэдвээр тус тус сургалт хийлээ.

“Оюутны хөгжил ба хиймэл оюуны хэрэглээ” сургалтад бүрэлдэхүүний сургууль тус бүрээс 10 оюутан, нийт 90 оюутан хамрагдлаа.