МУБИС-д Кунсан үндэсний их сургуулийн төлөөлөгчид айлчиллаа

2025.05.21 12:10 Үйл явдал

Монгол Улсын Боловсролын их сургуулийн Сургалт, хамтын ажиллагааны проректор, доктор Д.Соронзон, Гадаад харилцааны албаны дарга дэд профессор Г.Цогзолмаа, Монгол-Солонгосын соёлын төвийн эрхлэгч З.Эрдэнэсүрэн нар Кунсан үндэсний их сургуулийн төлөөлөгчдийг 2025 оны 5-р сарын 21-ний өдөр хүлээн авч, албан уулзалт хийлээ.

Уулзалтад Кунсан үндэсний их сургуулийг төлөөлөн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал Чой Мён Хун, Хэлний боловсролын хэлтсийн дарга Ли Сок Жун, Солонгос хэлний багш Ли Чан Ён нар хүрэлцэн ирсэн юм.

МУБИС, КҮИС хооронд 2022 оны 8-р сарын 22-нд байгуулсан Санамж бичгийн хүрээнд оюутан солилцооны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлсээр байна.

Энэ удаагийн айлчлалаар МУБИС-ийн харьяа ерөнхий боловсролын сургуульд Солонгос хэлний олимпиад, тэмцээн зохион байгуулах бөгөөд МУБИС-ийн удирдлагуудтай уулзан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал солилцож, хоёр орны их сургууль хоорондын боловсролын чанар, оюутнуудын олон улсын туршлагыг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар төлөвлөлөө.