
МУБИС-д хэрэгжиж буй "Монгол улсын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилт рүү шинэчлэн нэвтрүүлэх нь (RETEACH)" төслийн хүрээнд нийлүүлэгдэж буй суурин болон зөөврийн компьютер, принтер зэрэг нэр төрлийн 35 ширхэг тоног, төхөөрөмжийг МУБИС-БоСС-ийн Насан туршийн боловсрол, зайн сургалтын тэнхимийн эрхлэгч, доктор Д.Үүрийнтуяа тэргүүтэй төлөөллүүд хүлээн авлаа.
Энэ үеэр төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чиглэсэн эдгээр тоног төхөөрөмжийг худалдан авахаас хүлээлгэн өгөх үйл ажиллагааг амжилттай, удирдан зохион байгуулсан Отгонтэнгэр их сургууль/Otgontenger university -ийн хамт олонд МУБИС-ийн төлөөллүүд талархал илэрхийлсэн юм.