МУБИС тав тухтай сургалтын орчинд оюутан суралцагчдаа хүлээн авч эхэллээ

2025.08.20 14:53 Үйл явдал

МУБИС жил бүр сургалтын орчноо сайжруулан, шинэчилсээр ирсэн. Энэ хичээлийн жилийн хувьд төв номын сангийн 3 давхрын бие даан хичээлээ хийх танхимын гэрэлтүүлэг, орчныг сайжруулан, тавилгуудыг шинэчлэн, олон цаг суухад тав тухтай байх нөхцөлийг бүрдүүллээ. Ийнхүү 2025-2026 оны хичээлийн жилд суралцах оюутан суралцагчдаа хүлээн авч эхэллээ.