МУБИС-ийн төлөөлөл гадаад харилцаа, хамтын ажиллагааны гэрээ, санамж бичгийн хүрээнд Япон улсын Токио Гакугэй их сургууль, Нагояа их сургууль болон Нагояа эдийн засгийн их сургуульд 2025 оны 10 сарын 31-нээс 11 сарын 5-ны өдрүүдэд ажиллалаа.
Тус албан уулзалтаар Нагояа их сургуулийн Боловсрол, хүний хөгжлийн сургуулийн захирал Taka Giro, Нагояа их сургуулийн харьяа ЕБС-ийн захирал Shibata Yoshiaki, МУБИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газрын захирал Л.Мөнхтуяа, Нагояа Эдийн засгийн их сургуулийн ерөнхийлөгч Saburi Haruo нар сургууль тус бүрийнхээ танилцуулгыг хийж, хамтын ажиллагааны гэрээ, санамж бичгийн үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд ярилцан, төсөл хөтөлбөрийн хүртээмжийг сайжруулах тухай санал солилцов.
Мөн Японы их сургуулиудад эрчимтэй хэрэгжиж буй “Хиймэл оюуныг боловсролд ашиглах” чиглэлийн хүрээнд Токио Гакугэй их сургуулийн их сургуулийн проф KIMURA Mamoki, Нагояа их сургуулийн “Хиймэл оюун, Математик ба Өгөгдлийн ухааны төв”-ийн туслах проф Yu ZHU нарын лекцэд манай багш нар хамрагдаж, хэлэлцүүлэг өрнүүлэн, туршлага солилцлоо.
МУБИС-ийн төлөөллүүд боловсролын музей, их сургуулиудын сургалтын алба, оюутны хөгжлийн төв, номын сан, оюутны бие даалтын төв, дижитал хичээл бэлтгэх үйл ажиллагаатай танилцав. Дээрх чиглэлийн хүрээнд их сургуулиуд “онлайн” их семинар зохион байгуулж, цаашид хамтарсан судалгаа хийх, төсөл хэрэгжүүлэх талаар ярилцсан юм.
Түүнчлэн эрдэмтэн, судлаачид “Хиймэл оюуныг боловсролд хэрэглэх” судалгааны үр дүнгээр МУБИС-аас зохион байгуулж буй “QUALITY ADVANCEMENT AND THE HUMANIZATION OF EDUCATION: INNOVATIVE LEARNING AND TEACHING IN THE DIGITAL ERA (QAHE 2026)” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлэх зэргээр хамтарсан олон үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр боллоо.






