Герцений нэрэмжит Орос улсын багшийн их сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлэв

2025.12.17 15:21 Үйл явдал

МУБИС нь ОХУ-ын Санкт-Петербург хотын Герцений нэрэмжит Орос Улсын багшийн их сургуультай хамтран ажилладаг. Хоёр сургуулийн төлөөлөгчид 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ээлжит албан уулзалт хийлээ. Тус уулзалтад Герцений нэрэмжит Орос улсын багшийн их сургуулийн Сургалт, гадаад харилцаа эрхэлсэн проректор Татьяна Рыборецкая, Олон улсын хамтын ажиллагааны төвийн захирал Арсений Косяк,  Монгол Улсад Герцен Их Сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. Батсайхан нар хүрэлцэн ирж, МУБИС-ийн Ректор Ж.Батбаатар, ЭШХА эрхэлсэн проректор Б.Хоролдагва, Гадаад харилцааны албаны дарга Г.Цогзолмаа, мэргэжилтэн Э.Оюун нар оролцов. Хоёр сургуулийн төлөөлөгчид

  • Сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр хамтран ажиллах;
  • Нээлттэй боловсролын төв байгуулах;
  • Багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх;
  • Эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны талаар санал солилцон, төлөвлөгөөг тодорхойлсон юм.

Уулзалтын үеэр Герцений нэрэмжит Орос улсын багшийн их сургуулийн талархлын бичгийг дэд захирал Татьяна Рыборецкая МУБИС-ийн Ректор Ж.Батбаатарт гардуулан өгч, хамтран ажиллахад таатай байгааг илэрхийлсэн юм.