Хятад хэлний багш нарын олон улсын сертификаттай сургалт болно

2026.01.03 15:23 Үйл явдал

Монгол Улсын Боловсролын их сургуулийн Күнзийн институт нь БНХАУ-ын Боловсролын яамны харьяа Хэлний боловсрол, хамтын ажиллагааны төв, Зүүн Хойд багшийн их сургуультай хамтран 2026 оны 01 дүгээр сарын 06-08-ны өдрүүдэд “Монгол Улсын Хятад хэлний багш нарын олон улсын сертификаттай сургалт”-ыг 7 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Энэхүү сургалтад нийслэл болон Дорнод, Дархан-Уул, Дорноговь (Замын-Үүд), Өмнөговь аймгийн төлөөлөл, мөн 184-р сургууль, Мон-Гени дунд сургууль зэрэг 20 орчим дунд сургууль, хэлний төвийн багш нарын төлөөлөл болох 60 гаруй хятад хэлний багш нар танхим болон онлайн хэлбэрээр оролцоно. Сургалтыг Зүүн Хойд багшийн их сургуулиас уригдан ирсэн мэргэжилтэн багш нар удирдан явуулах юм.

Сургалтын зорилго нь Монгол Улсад хятад хэлний боловсролын чанарыг дээшлүүлэх, багш нарын мэргэжлийн ур чадварыг олон улсын түвшинд хүргэхэд оршиж байна.

Сургалтын явцад оролцогчид хятад хэлний сургалтын арга зүй, орчин үеийн хандлага, олон улсын туршлагыг судалж, сертификат гардан авахаас гадна “Багшлах ур чадварын олимпиад”-ыг зохион байгуулах болно.