МУБИС жил бүр хүний нөөц, оюутан, суралцагчдад чиглэсэн олон төрлийн сургалт зохион байгуулдаг. Энэ удаа МУБИС-ийн багш, ажилтнуудын дунд хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сургалтыг дараах сэдвээр зохион байгууллаа. Үүнд:
Сэдэв 1: Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын онцлогийг ойлгох нь
(ТХБТ-ийн багш Н.Уянга)
Сэдэв 2: Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын хэрэгцээнд нийцүүлэн дэмжлэг үзүүлэх нь
(ТХБТ-ийн багш Б.Саранзаяа)
Сэдэв 3: Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, орчин үеийн хандлага
(ТХБТ-ийн эрхлэгч, доктор Ч.Байгалмаа, багш Х.Бямбажав)
Тус сургалтыг Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимийн хамт олон явуулж, багш нар цахимаар, ажилтнууд танхимаар хамрагдсан юм.