Ахисан түвшний суралцагчдын судалгааны ажил бичих чадварыг дээшлүүлэх сургалт болов

2026.01.13 16:19 Үйл явдал

МУБИС-ийн Ахисан түвшний хөтөлбөрийн албанаас магистрант, докторантуудын судалгааны ажил бичих чадварыг дээшлүүлэх, судлан шинжлэх ур чадвар, арга зүйг хөгжүүлэх зорилгоор “Судалгааны ажил бичих арга зүй” сэдвээр сургалт явууллаа. Үүнд “Оюуны өмчийн ойлголт, эрхийн хамгаалалт, эдийн засгийн эргэлтэд оруулах ач холбогдол” сэдвээр Монголын оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбооны тэргүүн Д.Дэлгэрцоо, “Судалгааны ажил хийхэд хиймэл оюуны технологи хэрэглэх боломжууд” сэдвээр МБУС-ийн Мэдээлэл зүйн тэнхимийн багш, доктор Ч.Мягмаргармаа, “Боловсролын чанарын судалгаа: зорилго, төрөл” сэдвээр БоСС-ийн багш, доктор С.Батдулам, “Эрдэм шинжилгээний сэтгүүл (PEER-REVIEWED JOURNAL)-д өгүүлэл бичиж хэвлүүлэх арга зүй” сэдвээр СЦШХ-ийн дарга, профессор Д.Цэдэвсүрэн нар сургалт орж, зөвлөгөө мэдээлэл өгсөн юм.

 МУБИС-ийн Ахисан түвшний хөтөлбөрийн суралцагчид тус сургалтад онлайн болон танхимаар хамрагдсан юм.