Монгол Улсын Боловсролын их сургуульд Япон улсын Нагояа их сургуулийн багш, судлаачид 2026 оны 1 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд ажиллав.
МУБИС-ийн Ректор Ж.Батбаатар, ГХА-ны дарга Г.Цогзолмаа, Багшийн сургуулийн Бага боловсрол, арга зүйн тэнхимийн эрхлэгч Б.Мягмаржав нар Нагояа Их сургуулийн профессор, Сэтгэл зүйн хөгжил, дэмжлэг судалгааны төвийн захирал Канеко Хитоши (Ph.D), профессор Номура Кенжи (Ph.D), судлаач Ёокояама Кана (Ph.D), судлаач Ито Такү нарыг хүлээн авч, албан уулзалт хийлээ.
Уулзалтаар МУБИС-ийн “Хүүхдийн хөгжлийг дэмжих төв”-ийг түшиглэн хамтын ажиллагааг өргөжүүлэх, судалгааны хөрөнгө оруулалт татах, “Монгол Танака Бине” хүүхдийн судалгааны төслийг дэмжих, сургалт, эрдэм шинжилгээний инновацын бүтээгдэхүүнийг өргөжүүлэн хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр санал солилцов.
Мөн Боловсролын судалгааны хүрээлэнтэй хамтран “Суралцахуйн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй” чиглэлээр төсөл хэрэгжүүлэх боломжийн тухай ярилцсан юм.