МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс “Монгол хэл соёл, аялгуу, аман билгийн туурвил судлал” хөмрөг бүрдүүлэх төслийн хүрээнд зохион байгуулж буй “Захчин 2025” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болов. Хурлыг Монгол судлалын хүрээлэнгийн захирал, профессор Д.Ганболд нээж, МУБИС-ийн Ректор, профессор Ж.Батбаатар болон удирдлага, багш судлаачид, суралцагчид, хүндэт зочид уригдан оролцсон юм.
Хурлын үеэр “Монгол хэл соёл, аялгуу, аман билгийн туурвил судлал” хөмрөг бүрдүүлэх төслийн хүрээнд туурвисан “Торгууд угсаатны аман түүх” номын нээлт болов.
“Захчин 2025” эрдэм шинжилгээний хурал гурван хэсэгтэй бөгөөд нэгдүгээр хэсгийг МСХ-ийн зөвлөх профессор, Ардын багш Ц.Өнөрбаян, хоёрдугаар хэсгийг Монгол хэлний тэнхимийн эрхлэгч, доктор Г.Цэцэгдарь, гуравдугаар хэсгийг Ахисан түвшний хөтөлбөрийн албаны дарга, доктор Н.Баярцэцэг нар даргалан, дараах багш судлаач, суралцагчид эрдэм шинжилгээний илтгэлүүдээ тавьж байна.
