МУБИС Хил хамгаалах ерөнхий газартай санамж бичиг байгуулав

2026.02.06 11:29 Үйл явдал

МУБИС Хил хамгаалах ерөнхий газартай 2022 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан 3 жилийн хугацаанд Хил хамгаалах байгууллагын сэтгэл зүйчдийг мэргэшүүлэх, сэтгэл зүйн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, багш, оюутнуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх үндсэн агуулгын хүрээнд хамтарсан ажлуудыг хэрэгжүүлсэн. Харин 2026 онд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, салбар дундын судалгааг хөгжүүлэх, оюутан залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, оюутнуудыг дадлагажуулах, хилчдийг төрөл мэргэжлээр давтан мэргэшүүлэх, МУБИС-ийн төгсөгчдийг ажлын байраар хангах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр МУБИС-ийн Ректор, профессор Ж.Батбаатар, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, бригадын генерал Ж.Бямбасүрэн нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэ үеэр МУБИС-ийн оюутнуудын эх орноороо бахархсан сэтгэгдэл бүхий боть номыг Хил хамгаалах ерөнхий газрын дарга, бригадын генерал Ж.Бямбасүрэнд МУБИС-ийн ректор гардуулан өгсөн юм.

Гэрээ байгуулах үйл ажиллагаанд МУБИС-ийн Ректор, профессор Ж.Батбаатар, Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, доктор Д.Соронзон, Захиргаа, хүний нөөцийн газрын захирал, дэд профессор Л.Мөнхтуяа болон Хил хамгаалах байгууллагын удирдлагууд оролцов.