МУБИС-ийн багш, судлаачид Европын их сургуулиудаас туршлага судалж байна

2026.02.06 12:42 Үйл явдал

Европын холбооны санхүүжилттэй RETEACH – “Монгол Улсын багш бэлтгэх боловсролыг ногоон болон дижитал шилжилт рүү шинэчлэн нэвтрүүлэх нь” төслийн хоёр дахь удаагийн олон улсын сургалт 2026 оны 2 дугаар сарын 2-ноос 5-ны өдрүүдэд Итали Улсын Палермо хот дахь Палермогийн их сургуульд зохион байгуулагдаж байна.

Тус сургалтад МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль, Математик, байгалийн ухааны сургууль, Боловсрол судлалын сургуулийн төлөөлөл болсон багш, удирдлагууд оролцож, Европын их, дээд сургуулиудын багш бэлтгэх хөтөлбөрт “Ногоон болон дижитал ур чадвар”-ыг хэрхэн тусгасан шилдэг туршлагыг судлан, харилцан туршлага солилцож байна.