МУБИС-ийн Багшийн сургуульд ОХУ-ын Бүгд Найрамдах Саха (Якут) Улсын И.Е.Винокуровын нэрэмжит Намский багшийн коллежийн захирал Е.В.Никитина тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр айлчлав.
Айлчлалын үеэр МУБИС-ийн Багшийн сургуулийн захирал Г.Бямбацэрэн, Гадаад харилцааны албаны дарга Г.Цогзолмаа, Багшийн сургуулийн Хөтөлбөрийн албаны дарга Б. Хадбаатар, доктор, дэд профессор А. Оюунтунгалаг багш, Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн багш Ц.Нарангэрэл, Гадаад харилцааны албаны мэргэжилтэн Б.Нямжаргал нар тус коллежийн төлөөлөгчидтэй албан уулзалт хийлээ. Хоёр байгууллагын удирдлагууд сургуулийнхаа үйл ажиллагаа, сургалт, судалгааны чиглэлийг харилцан танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцов. Түүнчлэн хоёр тал боловсрол, соёл, эрдэм шинжилгээний чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор санамж бичиг байгуулах талаар хэлэлцсэн юм.