Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Ректор, профессор Ж.Батбаатар Архангай аймаг дахь Багшийн сургуульд ажиллалаа. Тус сургуулийн багш, ажилтнуудтай уулзалт хийж, мэдээлэл өгөн, орон нутаг дахь сургуулийн үйл ажиллагааны талаар санал солилцов.
Мөн багш, ажилтнуудын ажиллах орчин, техник, технологийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд нөүтбүүкээр хангах ажлын талаар мэдээлэл өгч, эхний ээлжийн 5 багш, ажилтанд нөүтбүүк гардуулан өглөө.
МУБИС-ийн “Эрдэм шинжилгээ, инновац дамжуулалтын төв” байгуулахаар төлөвлөж буй Батцэнгэл сумын Хоршоолол багт байрлах газарт биечлэн очиж, орчин нөхцөл, газар ашиглалттай танилцаж, төвийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудлуудыг тодруулав.

