Дээд боловсролын байгууллагын чадавх бэхжүүлэх Европын холбооны Erasmus+ RETEACH буюу “Монгол Улсын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилт рүү шинэчлэх” төслийн МУБИС-ийн багийн ээлжит хэлэлцүүлэг 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Боловсрол судлалын сургуульд зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлгээр:
• Хөтөлбөрийн шинэчлэлтэй уялдуулан багшийн ногоон болон дижитал ур чадварыг стандарт, хөтөлбөрүүдэд шингээж буй ажлын явц
• Төслийн хөндлөнгийн шинжээч, доктор Арайк Навояны 2026 оны 05 дугаар сарын 18–21-ний өдрүүдэд хийх айлчлалын хөтөлбөр
• 2026 оны 06 дугаар сарын 02–06-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдах ERASMUS RETEACH төслийн олон улсын сургалтын бэлтгэл ажлын талаар тус тус хэлэлцлээ.
Төслийн хүрээнд МУБИС-ийн Боловсрол судлалын сургууль, Математик, Байгалийн ухааны сургууль, Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн бакалавр, магистрын түвшний болон багшлах эрхийн 45 хоногийн хөтөлбөрүүдийн нийт 22 хичээлийн стандарт, хөтөлбөрийг багшийн ногоон болон дижитал ур чадварт тулгуурлан шинэчлэн боловсруулах ажлууд хийгдэж байна. 2026–2027 оны хичээлийн жилд шинэчлэгдсэн хөтөлбөрүүдийг туршин хэрэгжүүлж, үр дүнг нь сайжруулах ажлууд үргэлжлэх бөгөөд төслийн бодит үр дүн, нөлөө энэ үе шатанд тодорхой болно.
