ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИУДЫН АХМАД БАГШ НАРЫН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

2026.05.26 16:33 Үйл явдал

Өнөөдөр МУБИС-д олон улсын их, дээд сургуулиудын ахмад багш нарын уулзалт, зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд ОХУ, БНХАУ, Словак, Тайланд улсаас нийт 45 гадаад багш хүрэлцэн ирж, Монгол улсаас 15 ахмад багш оролцов.

Тус зөвлөгөөн нь олон улсын ахмад багш, судлаач, эрдэмтдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох, боловсрол, шинжлэх ухааны салбар дахь хамтын хөгжлийг дэмжих зорилгоор зохион байгуулагдаж, МУБИС-ийн Ахмадын хорооны тэргүүн, профессор С.Жамц арга хэмжээг удирдан ажиллалаа.

Олон улсын ахмад багш нарын зөвлөгөөнийг албан ёсоор нээж МУБИС-ийн ректор, профессор Ж.Батбаатар мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ. Мөн Словак улсын Эдийн засаг, Бизнесийн Их сургуулийн ректор, профессор Фердинанд Дано, AIUTA-гийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Француа Виллас, Олон улсын их сургуулиудын ахмад багш нарын холбооны дэд ерөнхийлөгч, профессор Жанка Себера Чладеска нар оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэв.

МУБИС-ийн Ахмадын хороо, БНФУ-ын Олон Улсын их сургуулиудын Ахмад багш нарын холбоо хамтран туршлага дэлгэрүүлэх сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа явуулах зорилгоор 5 жилийн хугацаатай хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Санамж бичгийн хүрээнд:

  • ​Эрдэм шинжилгээний хурал, холбогдох арга хэмжээг зохион байгуулах, оролцох;
  • ​Олон улсын төсөл, хөтөлбөрт хамтран ажиллах;
  • ​Хэвлэл, хэвлэмэл материал, тайлан болон бусад эрдэм шинжилгээний мэдээлэл солилцох;
  • ​Харилцан тохиролцсон бусад үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлнэ хэмээн тусгажээ.

Олон улсын их, дээд сургуулиудын ахмад багш нарын уулзалт, зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаа МУБИС-ийн хичээлийн I байрны 300 тоот хурлын танхимд 10 цагт эхэлсэн бөгөөд 14 цагаас хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах арга хэмжээ болон олон улсын зөвлөгөөний салбар хуралдаан болов.

ХӨТӨЛБӨР