МУБИС-ийг багш мэргэжлээр төгсөж буй оюутнуудын мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалтыг салбар, бүрэлдэхүүн сургуулиуд дээр амжилттай зохион байгууллаа.

2026.05.27 16:59 Үйл явдал
Багшийн гурван тулгуурт бодлого” цогц арга хэмжээний 3.2.2 дахь заалт, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн дүрмийн 4.6.2 дахь заалт, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн стратеги төлөвлөгөө (2025-2030), 2025-2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 4.3  дахь хэсгийг үндэслэн МУБИС-ийн Сургалт, хамтын ажиллагааны газраас багш мэргэжлээр төгсөж буй оюутнуудын мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалтыг 2026.04.30-2026.05.07-ны хооронд зохион байгуулсан ба сургалтад 2 салбар, 7 бүрэлдэхүүн сургуулийн нийт 604 оюутан хамрагдлаа.

Сургалтаар МУБИС-ийн гарааны багшийн чадамжийн хүрээ, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил, багшийн карьер хөгжил зэрэг сэдвээр тус сургуулийн эрдэмтэн багш нар болон үе үеийн төгсөгч багш, судлаачид урилгаар хүрэлцэн ирж оюутнуудад мэдлэг, туршлагаа түгээж, урам зориг өгсөн илтгэл тавьлаа. Илтгэл тавьсан зочин илтгэгч нартаа талархал илэрхийлье.

Д.Мөнхжаргал (Ph.D), профессор. МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн захирал

Т.Ганбаатар (Ph.D) МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуулийн захирал

Х.Отгонбаатар (Ph.D, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга)

Б.Батаа Боловсрол судлаач 

Б.Нармандах (Ph.D) МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн Биеийн тамирын онол, арга зүйн тэнхимийн эрхлэгч

Б.Төртогтох (Ph.D) МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн хөтөлбөрийн албаны дарга

Ч.Мягмаргармаа (Ph.D) МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуулийн багш

Ш.Дауренбек (Ph.D) МУБИС-ийн Багшийн сургуулийн багш

С.Энхтүвшин МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн багш

О.Буд МУБИС-ийн дэргэдэх Багшийн хөгжлийг дэмжих үндэсний төвийн эрхлэгч

Т.Норовсүрэн МУБИС-ийн Архангай аймаг дахь салбар сургуулийн дэргэдэх Багшийн хөгжлийг дэмжих бүсийн төвийн эрхлэгч

Э.Мөнхзул Дундговь аймгийн Цэгцбилиг сургуулийн захирал

С.Чинбат Нийслэлийн хүүхдийн Монгол Билиг Оюун цэцэрлэгийн эрхлэгч

Б.Чимэгсанаа НЕБ-ын 44-р сургуулийн биеийн тамирын багш

Д.Энхтуул Архангай аймгийн Хүүхдийн 1-р цэцэрлэгийн эрхлэгч

Б.Цэрэндэжид Архангай аймгийн Ерөнхий боловсролын IV сургуулийн монгол хэл, уран зохиолын багш

Ч.Пүрэвсүрэн Архангай аймгийн Ерөнхий боловсролын IV сургуулийн бага ангийн багш

С.Лхамдолгор Орхон аймгийн Ерөнхий боловсролын V сургуулийн Дизайн, технологийн багш