МУБИС-ийн түүхэн 75 жилийн ойн баярыг угтан НХУС-ийн Англи, герман хэлний тэнхим Монголын англи хэлний багш нарын холбоотой хамтран Олон улсын TESOL-ын 15-р, Үндэсний TEFL-ийн 19-р чуулга уулзалтыг 2026 оны 9 дүгээр сарын 25-27 өдрүүдэд зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд гадаадын 10 улсаас 22 илтгэгч, дотоодын 150 илтгэгч цугларч, Англи хэл заах арга зүйн чиглэлээр санал бодлоо солилцон, тэргүүн туршлагаа хуваалцав. Хурлын нээлтийн үйл ажиллагаанд АНУ-ийн Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дарга Мэтью Томпсон үг хэлж, Хонг Конгийн Боловсролын Их Сургуулийн профессор Анжел Лин "Англи хэлний боловсрол дахь хиймэл оюун ухаан” сэдэвт илтгэлээрээ орчин үеийн дэвшилтэт аргыг танилцууллаа. Мөн түүнчлэн Япон улсын Хосэй их сугуулийн профессор Роберт Страуд "Англи хэл суралцагчийн айдас, түгшүүрийг бууруулах нь" сэдэвт илтгэлээр оролцлоо.