“Дижитал эрин дэх урлаг судлал, дүрслэх урлаг, дизайн, технологийн боловсрол” сэдэвт ОУЭШХ-ын удирдамжийг хүргэж байна

2023.09.05 11:34 Зарлал

 “ДИЖИТАЛ ЭРИН ДЭХ УРЛАГ СУДЛАЛ, ДҮРСЛЭХ УРЛАГ, ДИЗАЙН, ТЕХНОЛОГИЙН БОЛОВСРОЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ

Улаанбаатар хот

НЭГ. ХУРЛЫН ЗОРИЛГО

Олон улсын соёл урлагийн үнэт зүйлийг сурталчилан таниулах, Дүрслэх урлаг, Дизайн, Технологийн орчин үеийн чиг хандлага, боловсролын арга зүйн тулгамдсан асуудлыг судлах, харилцан туршлага солилцох, хамтарсан  судалгаа болон  хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.

ХОЁР. ХУРЛЫН ЧИГЛЭЛ

Олон улсын эрдэм шинжилгээний хурал дараах үндсэн чиглэлээр зохион байгуулагдана. Үүнд: 

  • Урлаг судлал
  • Дүрслэх урлагийн боловсрол,
  • Дизайн, зураг зүйн  боловсрол
  • Технологийн боловсрол

ГУРАВ. ХУРЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Олон улсын эрдэм шинжилгээний хурал 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр   МУБИС-ийн “А” байрны  300 тоот танхимд болно.

Олон улсын эрдэм шинжилгээний хурлын материалуудыг 2023 оны 09 дугаар сарын 10-ны хүртэл gotsbayar@msue.edu.mn  хаягаар хүлээн авна.

Олон улсын эрдэм шинжилгээний хурлын албан ёсны хэл нь Монгол, Англи хэл байна. Хурлын ерөнхий үйл ажиллагаанд:

  • Хурлын илтгэлийг 10-12 минутад танилцуулна.
  • Ханын илтгэлийг хурал зохион байгуулах танхимуудад байрлуулна.
  • ЭШ-ний хурлын дараа урлаг, дизайн, технологийн боловсролын асуудлаар дугуй ширээний ярилцлага зохион байгуулна.
  • Хурал болон дугуй ширээний ярилцлагад онлайн хэлбэрээр оролцож болно. 

ДӨРӨВ. ИЛТГЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  1. Хэвлэгдэх илтгэлийг зөвхөн англи хэл дээр хүлээн авна.
  2. Илтгэл нь хураангуй, түлхүүр үг, удиртгал, үндсэн хэсэг, дүгнэлт, ном зүй гэсэн хэсгээс бүрдэнэ.
  3. Илтгэлийн хэмжээ А-4 цаасны 5-8 нүүр байна.
  4. Хураангуйг догол мөрөөс эхлэн 3-5 мөрөнд багтааж бичих ба 4-6 түлхүүр үгийг догол мөрөөс эхлэн бичнэ.
  5. Илтгэлийн сэдвийг том үсгээр хуудас голлуулан бичих ба хуудсыг дугаарлахгүй. Сэдвийн дараах мөрний баруун буланд зохиогчийн овгийн эхний үсэг, нэр байх ба ард нь тэнхим, салбар сургуулийн нэрийг нуман хаалтад бичнэ.
  6. Times New Roman шрифт, үсгийн фонт 11, мөр хоорондын зай (1.5 line), хуудасны дөрвөн талд 1 инч (2.54 см) зай авч бичнэ.
  7. Илтгэлд бусдын бүтээлээс авч хэрэглэсэн зүйл, санааг ишлэлд авч зүүлтийг Америкийн Сэтгэл Судлалын Нийгэмлэгийн APA/эй пий эй/ загварын дагуу бичнэ. APA форматын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.apastyle.org/ болон http://msue.edu.mn/en/ МУБИС-ийн англи веб хуудасны ACADEMICS /RESEARCH хэсгийн APA FORMAT хэсгээс тодруулж харна уу.
  8. Ном зүйд зохиогчийн нэр, овгийн эхний үсэг, хэвлэсэн он, ном, өгүүлэл, эрх зүйн баримт бичгийн нэр, хэвлэсэн газар буюу хот гэсэн дарааллаар бичнэ.

ТАВ. ТӨЛБӨР, ХУРААМЖ

  1. Олон улсын эрдэм шинжилгээний хуралд өөрийн биеэр оролцогч нь замын зардал болон байрны зардлыг, өөрөө хариуцна.
  2. ОУЭШХ-д өөрийн биеэр оролцохгүй бөгөөд өгүүллээ эмхтгэлд хэвлүүлэхэд 50$ (Монгол 50,000 төгрөг)

Жич: Хураамжийг МУБИС-ийн ДУТС-ийн Хаан банкны 5031748045 дансанд 2023 оны 09 сарын 20-ны дотор хийсэн байна.

Монгол Улсын Боловсролын Их сургууль, Дүрслэх урлаг, технологийн сургууль

Холбоо барих утас: 99284535, 98094455, 99893821