Монгол улсын Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл болон Герман улсын ACQUIN олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагын хамтарсан шинжээчийн баг МУБИС-д ажиллаж байна. Тус багийнхан “Багш, бага боловсрол”, “Багш, Сургуулийн өмнөх боловсрол” бакалаврын хөтөлбөрүүдийн сургалтын орчин нөхцөл, нотлох баримттай танилцан, хөндлөнгийн үнэлгээ хийж байна.
БМИҮЗ-ACQUIN нь 2020 онд хамтарсан магадлан итгэмжлэл хийх “Санамж бичиг” байгуулан ажиллаж эхэлсэн бөгөөд 2021 онд МУБИС-ийн "Багш, Гадаад хэлний боловсрол (Англи хэл)", "Багш, Гадаад хэлний боловсрол (Герман хэл)" хөтөлбөрүүдэд хөндлөнгийн үнэлгээ хийж, үндэсний болон олон улсын хамтарсан сертификатуудыг гардуулсан юм. Харин энэ удаад олон улсын магадлан итгэмжлэлийн шинжээчийн баг дээрх хөтөлбөрүүдэд тус тус үнэлгээ хийж байна.