“Нийгмийн ажил” магистрын хөтөлбөрийг магадлан итгэмжлүүллээ

2023.09.14 11:34 Үйл явдал

Монгол улсад нийгмийн ажлын тогтолцоог хөгжүүлэх үйл явц, нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан 1997 онд МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Нийгмийн ажил, арга зүйн тэнхимээс анхны нийгмийн ажлын бакалавр, 2001 оноос магистрын хөтөлбөрийг эхлүүлсэн байдаг. Хөтөлбөрийн чанарыг баталгаажуулах, нийгмийн ажлын үйлчилгээ, хүний нөөц, хамтын ажиллагаа, бодлого эрх зүйн орчныг сайжруулах, хөтөлбөрт оролцогч талуудын харилцан уялдаа, үр өгөөжтэй хамтын ажиллагааг дэмжих, нийгмийн ажил үйлчилгээг хөгжүүлэх олон шинэ ажлуудыг тэнхимээс санаачлан үр дүнтэй ажиллаж ирсэн бөгөөд 2012, 2020 онд Нийгмийн ажлын бакалаврын хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлсэн. БМИҮЗ-ийн Нийгмийн хамгааллын чиглэлээр хөтөлбөрийн үнэлгээ хийх мэргэжлийн зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 092-01 тогтоолоор “Нийгмийн ажил” магистрын хөтөлбөрийг амжилттай магадлан итгэмжлүүлж гэрчилгээгээ гардан авлаа.