МУБИС-ийн Эрүүл мэндийн төвөөс тасралтгүй сургалт зохион байгуулж эхэллээ

2024.10.08 11:37 Үйл явдал

ЭМЯ-аас "Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил" болгон зарласантай холбоотой МУБИС-ийн Эрүүл мэндийн төвөөс тасралтгүй сургалт зохион байгуулж эхэллээ. 2024-2025 оны хичээлийн жилд суралцаж байгаа оюутан суралцагчдад Эрүүл мэндийн төвийн их эмч Ю.Байгалмаа /ЭБЭС-ийн эмч, АУ-ны магистр/ эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлэх, дэмжих зорилгоор дараах сургалтуудыг явуулж байна.

  • "Эрүүл амьдрах энгийн зүйлсээс эхэлнэ",
  • " Охидын эрүүл мэнд, тулгамдсан асуудлууд",
  • "Бэлгийн замаар дамжих халдварт өвчин /БЗДХӨ/-өөс урьдчилан сэргийлэх арга зүй",
  • Гэр бүл төлөвлөлт",
  • "Хүсээгүй жирэмслэлт гэж юу вэ, түүний хор уршиг",
  • "Аминдэм ба улирлын зохицол"

Дээрх сургалтад 2024 оны 10 дугаар сард Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн 500 гаруй оюутнууд хамрагдаад байна. 

Тус сургалтыг зохион байгуулахад хамтран ажилласан НХУС-ийн оюутан хариуцсан арга зүйч О.Ариунзаяа, Д.Мөнхцэцэг болон эрүүл мэндийг дэмжигч Г.Батсуурь, Ш.Цолмон багш нарт Эрүүл мэндийн төвөөс талархал илэрхийлсэн юм.

 

Захиргаа, хүний нөөцийн газар

Эрүүл мэндийн төв