МУБИС-ийн Эрүүл мэндийн төв ХӨСҮТ-тэй хамтран томуугийн вакцинд оюутнуудаа үнэ төлбөргүй хамруулав

2024.12.05 14:36 Үйл явдал

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс АШУҮИС, МУБИС-тай  хамтран Улирлын томуугийн эсрэг БНСУ-ын “GCFLU Quadrivalent Multi” вакцинд оюутан суралцагчдаа хамруулах үйл ажиллагааг үнэ төлбөргүй зохион байгууллаа.  ХӨСҮТ-өөс вакцинаторын мэргэжлийн баг ирж, МУБИС-ийн Эрүүл мэндийн төвийн багтай хамтран 2024 оны 12 дугаар сарын 04-ны өдөр томуугийн эсрэг вакцин сайн дураар хийлгэх хүсэлтэй 100 гаруй оюутнуудыг хамрууллаа.

МУБИС-ийн Захиргаанаас хэрэгжүүлж буй “ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” аян үргэлжилж байна.

МУБИС-ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ