Монгол Улсын Боловсролын Их Сургууль 2024 онд Нэгдсэн менежментийн тогтолцоо (Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO 21001:2018, Чанарын менежментийн тогтолцоо шаардлага ISO 9001:2015) нэвтрүүлсэн. Үүнтэй холбоотой Баянхонгор аймгийн “Эрдэм” ерөнхий боловсролын сургуулиас туршлага судлах, зөвлөгөө мэдээлэл авах санал тавьсан юм.
Тус саналын дагуу Эрдэм ЕБС-ийн удирдлага, хамт олныг ЗХНГ-ын Чанарын баталгаажуулалт, мониторингийн албаны дарга Б.Лхагвабаяр, шинжээч нарын хамтаар 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, туршлага солилцох албан уулзалт зохион байгууллаа.