ХЯТАД ХЭЛНИЙ БАГШ НАРЫГ МЭРГЭШҮҮЛЭХ ОЛОН УЛСЫН СЕРТИФИКАТТАЙ СУРГАЛТ БОЛОВ

2026.01.08 13:03 Үйл явдал

МУБИС-ийн Күнзийн институт нь БНХАУ-ын Боловсролын яамны харьяа Хэлний боловсрол, хамтын ажиллагааны төв, Зүүн Хойд багшийн их сургуультай хамтран "Монгол улсын Хятад хэлний багш нарыг мэргэшүүлэх олон улсын сертификаттай сургалт”-ыг 2025.01.06-08-ны өдрүүдэд танхим болон онлайн хэлбэрээр зохион байгууллаа.

Тухайн сургалтын мэргэшүүлэх багшаар БНХАУ-ын Зүүн хойд багшийн их сургуулийн захирал Лиү тао, Ван юү нар ажиллан, нийслэл болон орон нутгийн 20 сургуулийн 70 орчим хятад хэлний багш нар хамрагдлаа.

МУБИС-ийн Гадаад харилцааны албаны дарга Г.Цогзолмаа, Күнзийн институтийн хятад талын захирал Жан Дай Шэн, БНХАУ-ын Зүүн хойд багшийн их сургуулийн Багшийн сургуулийн захирал Лиү тао, Ван юү нар сургалтад хамрагдсан нийт суралцагчдад олон улсын серфитикатыг гардуулан өгч, баяр хүргэлээ.

Мөн сургалтын хөтөлбөрийн онцлох хэсэг болох хятад хэлний багш нарын ур чадварын уралдаанд оролцон заах арга зүй, ур чадвараараа шалгарсан багш нарт өргөмжлөл, цом гардуулсан юм.

Ийнхүү Хятад хэлний багш нарыг мэргэшүүлэх 7 дахь удаагийн сургалт амжилттай бөгөөд өгөөжтэй боллоо хэмээн суралцагчид онцолж, БНХАУ-аас ирсэн багш нарт талархсанаа илэрхийлсэн юм.