“Хими, Химийн инженерчлэл”-ийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаан 2023 оны 07-р сарын 06-ны өдрийн 14:00 цагт МУИС-ийн хичээлийн төв байрны Эрдмийн танхим (216 тоот)-д болно. Хуралдаанаар МУБИС-ийн Математик, Байгалийн ухааны сургуулийн Химийн тэнхимийн дараах хоёр докторантын “Химийн ухааны докторын зэрэг горилох бүтээл”-ийн жинхэнэ хамгаалалтыг хийнэ. Үүнд:
- докторант Энхээ овогтой Мөрэн (MUREN)-ийн “Туршилтын болон квант химийн тооцооллын аргаар хийн хроматографийн баганад үүсэх устөрөгчийн холбоог судлах нь”
- докторант Соёлт овогтой Сурьяа (SURIYA)-ийн “Улаанбаатар хотын агаарын чанарын өөрчлөлт, PM2.5 тоосонцрыг урьдчилан таамаглах загвар босгох”
“Хими, Химийн инженерчлэл”-ийн докторын зэрэг
хамгаалуулах зөвлөл