МУБИС-д ISO 9001:2015, ISO 21001:2018 стандарт нэвтрүүлэх төслийн багийн үйл ажиллагаа үргэлжилж байна

2023.09.14 11:49 Үйл явдал

2022 оноос эхлэн МУБИС, “World standart consulting” ХХК-тай хамтран Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO 21001:2018 стандарт нэвтрүүлэхээр ажиллаж байна. Төслийн багийн үйл ажиллагаа үргэлжилж, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл МУБИС-ийн удирдлага, багш, ажилтнуудад тус стандартыг нэвтрүүлэх сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээг  “World standart consulting” ХХК-ний ерөнхий зөвлөх, олон улсын тэргүүлэх аудитор Т.Бадамсэд үзүүлж байна.