Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөс “Магадлан итгэмжлэх байгууллагын эрх зүйн орчин, шинэчилсэн шалгуур, шаардлагыг танилцуулах уулзалт”-ыг МУБИС-д зохион байгууллаа. Тус уулзалтаар БМИҮЗ-ийн дэд дарга, ажлын албаны захирал, доктор Ж.Ариунболд, магадлан итгэмжлэл хариуцсан ахлах шинжээч Б.Мядагмаа, шинжээч П.Оргилмаа нар байгууллагын бүх түвшинд дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, өөрийн үнэлгээний тогтолцоог чанаржуулах, соёлыг бий болгох, шинэчилсэн шалгуур, шаардлагыг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Уулзалтад МУБИС, МУИС, ШУТИС-ийн удирдлага, багш, ажилтнууд хамрагдлаа.