“Төслийн эхлэл” сэдэвт сургалт, семинар боллоо

2023.09.26 10:35 Үйл явдал

JICA-ийн санхүүжилтээр МУБИС, Токиогийн Технологийн сургуулиуд хамтран 2010-2023 онд хэрэгжүүлсэн МХТ-ийг оновчой ашиглан, ЕБС-ийн багш нарыг хөгжүүлэх агуулга бүхий төслүүдийн туршлага, нөөц бололцоонд түшиглэн сургалт семинар зохион байгууллаа. Тус үйл ажиллагааг МУБИС-ийн Тамгын газрын дарга, дэд профессор Л.Мөнхтуяа үг хэлэн нээж, ерөнхий чиглүүлэгчээр төслийн удирдагч, профессор Н.Жадамба ажиллалаа. Өмнөх туршлагыг түшиглэн оюунтуудын шууд оролцоотойгоор сургалтын цахим хэрэглэгдэхүүн (DVD) бэлтгэн нийтийн хүртээл болгохоор сургуулийн захиргаа шийдвэрлэсний дагуу “Төслийн эхлэл” сэдэвт сургалт семинар 2023.09.23,24-ны өдөр ийнхүү боллоо.