МУБИС-ийн Захирлын 2023 оны А/213 тоот тушаалын дагуу оюутнуудыг эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд бүрэн хамруулахаар Тамгын газар, Эрүүл мэндийн төвийн төлөвлөгөөт ажил үргэлжилж байна. Тус ажлын хүрээнд БЗД-ийн Эрүүл мэндийн дэмжих төвтэй хамтран “Эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийн явуулын амбулатори” 2023.09.25,26-ны өдрүүдэд “Оюутны өргөө цогцолбор I,II байр”-нд ажиллаж, МУБИС-ийн оюутнууд хамгийн ойроос, нэг дороос эрүүл мэндийн шинжилгээ, оношилгооны үйлчилгээ авсан юм. Оюутнуудын эрэлт хэрэгцээнд тулгуурлан явуулын амбулаторийн хугацааг сунгаж, 2023.09.25,26,27-ны өдрүүдэд “Оюутны өргөө цогцолбор I,II байр”, сүүлийн өдөр буюу 2023.09.28-ны өдөр МУБИС-ийн хичээлийн I байранд ажиллаж байна. Эдгээр өдрүүдэд нийт 400 орчим оюутнууд эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамрагдлаа.
Тамгын газартай хамтран ажилласан БЗД-ийн Эрүүл мэндийн дэмжих төв, явуулын амбулаторийн эмч, сувилагч нарт талархал илэрхийлье.
МУБИС Тамгын газар