Тамгын газраас СОДҮАТ-ийн ажилтан, ажилчдад зориулсан сургалт зохион байгууллаа

2023.09.28 16:31 Үйл явдал

Өнөөдөр МУБИС-ийн Тамгын газраас Сургалтын орчны дэмжлэг, үйл ажиллагааны төвийн ажилтан, ажилчдад зориулсан сургалт хийлээ. Тус сургалтаар МУБИС-ийн шинэчлэгдсэн “Дотоод журам”-ыг  хуулийн зөвлөх М.Ганцэцэг танилцуулж, хөдөлмөрийн харилцаа, ажилтны эрх үүрэг, журмын зүйл заалтын тухай дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өглөө.

Мөн 2022 оноос эхлэн МУБИС, “World standart consulting” ХХК-тай хамтран Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO 21001:2018 стандарт нэвтрүүлэхээр ажиллаж байгаатай холбоотой тус байгууллагын ерөнхий зөвлөх, олон улсын тэргүүлэх аудитор Т.Бадамсэд стандарт нэвтрүүлэхийн ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулга хийсэн юм. Сургалтад МУБИС-ийн Сургалтын орчны дэмжлэг, үйл ажиллагааны төвийн бүх ажилтан, ажилчид хамрагдлаа.

МУБИС-ТАМГЫН ГАЗАР