Кэмбриджийн зөвлөх үйлчилгээний хүрээнд “Багш боловсролын стандарт боловсруулах” сургалт, семинар явагдаж байна

2023.09.29 08:32 Үйл явдал

БШУЯ-ы захиалгаар Кэмбриджийн зөвлөх үйлчилгээний хүрээнд явуулж буй цуврал сургалтуудын нэг болох “Багш боловсролын стандарт боловсруулах” сэдэвт сургалт 2023 оны 09 сарын 25-аас 29-ны өдрүүдэд МУБИС-ийн хичээлийн 3 дугаар байрын 408 тоот танхимд болж байна.

Сургалтад МУБИС-ийн бүрэлдэхүүний сургууль бүрээс стандарт боловсруулахад оролцогч багш, хөтөлбөрийн албаны дарга нар оролцож байна. Сургалтын зорилго нь олон улсын туршлагыг харьцуулан судалж, Монгол улсын хэмжээнд мөрдөх багш бэлтгэх боловсролын стандартын бүтэц, агуулгын эхний хувилбарыг боловсруулах бөгөөд цаашид онлайн хэлбэрээр хамтран ажиллаж, стандартыг эцэслэн боловсруулах юм.

Сургалтыг “Боловсролын төлөөх Кэмбриджийн түншлэл” байгууллагаас доктор Эллен Вийверс хүрэлцэн ирж удирдан явуулж байна.