"Тэгш хамруулан сургах болон тусгай хэрэгцээт боловсролын өнөөгийн байдал ба хэтийн төлөв" сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

2023.09.29 14:24 Үйл явдал

МУБИС-БоСС-Тусгай хэрэгцээт боловсролын тэнхим, Боловсролын Ерөнхий Газрын тэгш хамруулах боловсролын хэлтэстэй хамтран "Тэгш хамруулан сургах болон тусгай хэрэгцээт боловсролын өнөөгийн байдал ба хэтийн төлөв" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны 09 сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

Тус хурлаар нийт 22 илтгэлээс шилдэг 8 илтгэлийг шалгаруулан МУБИС-БоСС-ийн 30 тоотод эрдэм шинжилгээний өгүүллийг хэлэлцүүллээ. Эхний дөрвөн байрыг шалгаруулан өргөмжлөл мөнгөн шагналаар тус тус шагнав.

Эрдэм шинжилгээний хурлын шагналт байрын илтгэлүүдийг танилцуулбал:

  • Нэгдүгээр байр - Энэрлийн түүчээ ТББ судлаач, багш Э.Цэнгэл "Хөгжлийн хөтөч вадемикум хэрэгслийг ашиглан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн түвшнийг үнэлэх нь"
  • Хоёрдугаар байр - Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын ЕБС П.Нандинцэцэг, С.Цэрэндулам, Э.Үржинхорол "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй сургуулийн туршлага"
  • Гуравдугаар байр - Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо С.Сэлэнгэ "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн элсэлтийн нөхцөл байдал"
  • Тусгай байр - МУБИС-СӨБС-ийн багш Г.Батжаргал, доктор /Ph.D/, профессор Ж.Батдэлгэр, доктор /Ph.D/, профессор, Бал.Туяа "Хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхдэд портеж хөтөлбөр хэрэгжүүлсэн судалгааны үр дүн"

Тусгай хэрэгцээт боловсролын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн нийт оролцогчид, хүрэлцэн ирсэн зочдодоо гүн талархал илэрхийлье.