2022 оноос эхлэн МУБИС, “World standart consulting” ХХК-тай хамтран Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO 21001:2018 стандарт нэвтрүүлэхээр ажиллаж байна. Өнөөдөр төслийн багийнхан МУБИС-ийн удирдах ажилтнуудад тус стандартуудыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх тухай сургалт зохион байгуулж, нийт 20 гаруй удирдах ажилтан хамрагдсан юм.
“World standart consulting” ХХК-ний ерөнхий зөвлөх, олон улсын тэргүүлэх аудитор Т.Бадамсэд 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл МУБИС-ийн удирдлага, багш, ажилтнуудад хэрэгтэй сургалт, зөвлөх үйлчилгээг үзүүлж байна.
МУБИС-ТАМГЫН ГАЗАР