Оюутныг цагийн болон өдрийн ажилд зуучлах арга хэмжээ зохион байгууллаа

2023.10.26 16:29 Үйл явдал

Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газрын “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-т тусгагдсан цагийн ажилд зуучлах арга хэмжээг зохион байгуулах, олон нийтэд таниулах үйл ажиллагаа хэрэгжиж байна. Үүний хүрээнд МУБИС-ийн оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, цагийн болон өдрийн ажилд зуучлах, орлоготой оюутан бий болгоход чиглэсэн сургалтын үйл ажиллагааг “Самушил” хөдөлмөрийн биржээс хамтран зохион байгуулж, мэдээлэл танилцуулга хийлээ.