Кембрижийн профессорын сургалт боллоо

2023.11.06 19:22 Үйл явдал

Кембрижийн их сургуулийн зөвлөх профессор Geoff Hayward-ийн “Англи улсын багш боловсрол” сэдэвт сургалтыг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр МУБИС-ийн хичээлийн I байрны 300 тоотод зохион байгууллаа. Тус сургалтад МУБИС-ийн захирал, албаны дарга, тэнхимийн эрхлэгч, багш нар хамрагдсан юм. Сургалтаар Англи улсын багш боловсролын бодлого, онцлог, ач холбогдлын тухай профессор Geoff Hayward дэлгэрэнгүй танилцуулж, санал солилцлоо.