МУБИС-д ISO стандарт нэвтрүүлэх ажлын талаар мэдээлэл танилцуулга хийлээ

2023.12.08 10:53 Үйл явдал

МУБИС-д Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO 21001:2018 стандарт нэвтрүүлэх төлөвлөгөөт ажил үргэлжилж байна. Тус ажлын хүрээнд “World standart consulting” ХХК-тай хамтран МУБИС-ийн захиргаа, Математик, байгалийн ухааны сургуулийн багш, ажилтнуудын дунд танилцуулга уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар “World standart consulting” ХХК-ний зөвлөхүүд “Олон улсын ISO стандарт хэрэгжүүлэлтэд ажилтнуудын оролцоо”, “Бүтээмжийн ажил хэрэгжүүлэх нь”сэдвээр мэдээлэл танилцуулга хийж, МУБИС-ийн Тамгын газрын дарга, дэд профессор Л.Мөнхтуяа, МБУС-ийн багш, профессор Р.Мижиддорж нар МУБИС-д ISO стандарт нэвтрүүлэх ач холбогдол, үйл явцын тухай дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.

МУБИС-ТАМГЫН ГАЗАР