“Нэгдсэн менежментийн тогтолцоогоор удирдах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа

2023.12.08 11:06 Үйл явдал

МУБИС-д Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO 21001:2018 стандарт нэвтрүүлэх төлөвлөгөөт ажил үргэлжилж байна. Тус ажлын хүрээнд “World standart consulting” ХХК-тай хамтран МУБИС-ийн захиргаа, Математик, байгалийн ухааны сургуулийн нэгжийн удирдлагуудад “Нэгдсэн менежментийн тогтолцоогоор удирдах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа. “World standart consulting” ХХК-ний ахлах зөвлөх Т.Бадамсэд “Нэгдсэн Менежментийн Тогтолцооны ISO стандартаар боловсролын салбарт манлайлах нь” сэдвээр сургалт орж, Төслийн багийнхан ISO стандарт нэвтрүүлэх үйл явц, зөвлөх үйлчилгээний хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайлан мэдээллийг танилцуулсан юм.

МУБИС-ТАМГЫН ГАЗАР