Америкийн Нэгдсэн Улсын Төрийн Департаментаас санхүүжүүлж буй Олон Улсын Солилцооны хөтөлбөр (IVLP)-ийн “Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх сургалт” төсөлд Монгол Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, Санхүү, Эдийн Засгийн Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Монгол, Германы Технологийн Их Сургууль болон “Гэгээ” төрийн бус байгууллагууд хамрагдаж байгаа бөгөөд уг төсөл нь 2023 оны 12 дугаар сарын 2-13-ны өдрүүдэд хэрэгжлээ.
“Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх сургалт” төслийн баг 2023 оны 12 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд Вашингтон хотод IVLP хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “FHI 360” төрийн бус байгууллагаас зохион байгуулсан IVLP хөтөлбөрийн талаарх танилцуулга, сургалтад сууж, “FHI 360” төрийн бус байгууллагын “Open” англи хэлний онлайн сургалтын хөтөлбөрүүд болон тус байгууллагын “Education Culture Club” боловсрол, соёлын төвийн “Америкийн дээд боловсрол”-ын тогтолцооны талаарх танилцуулга, мэдээлэлтэй тус тус танилцсан юм.
Төслийн баг 2023 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Джорж Вашигтоны их сургууль болон Джорж Мэйсоны их сургууль, Хуулийн сургуулийн үйл ажиллагаатай танилцан Холбооны улсын засаглалын талаарх лекц сонссон. Мөн өдрөө АНУ-ын Төрийн Департаментийн Боловсрол, соёлын харилцааны албаны үйл ажиллагаатай танилцан АНУ-ын Конгрессын музей үзэж танилцлаа.