МУБИС-д Нэгдсэн менежментийн тогтолцоо нэвтрүүлэх ажлын хэсгийн хаалтын хурал боллоо

2023.12.22 16:04 Үйл явдал

Монгол Улсын Боловсролын Их Сургууль “World standart consulting” ХХК-тай хамтран Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO 21001:2018 стандарт нэвтрүүлэхээр 2022 оноос эхлэн ажилласан. Ажлын хэсгийн ажил төлөвлөгөөний дагуу олон түвшинд явагдаж өнөөдөр хаалтын хурлаа хийлээ. “МУБИС-д зөвлөх үйлчилгээгээр ажилласан ажлын хаалтын тайлан”-г “World standart consulting” ХХК-ний гүйцэтгэх захирал Д.Цэрэнжав танилцуулсан юм. МУБИС-д Нэгдсэн менежментийн тогтолцоо нэвтрүүлэх, сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэхдээ боловсролын байгууллагын Чанарын менежментийн тогтолцооны зөрүүгийн шинжилгээг үндэслэн зөвлөх үйлчилгээний төлөвлөгөөг тодорхой үе шаттайгаар даалгавар, зөвлөхийн зөвлөмж зэрэг олон талт оролцоог хангах зорилгоор хэсэгчлэн, МУБИС-ийн үйл ажиллагаа, зөвлөх үйлчилгээний гэрээ, төслийн багийн зохион байгуулалтын нөхцөл байдалд уялдуулан гаргаж, хэрэгжүүлсэн байна.

Мөн тус ажлын хүрээнд МУБИС-ийн багш, ажилтан, удирдах ажилтнуудад Нэгдсэн менежментийн тогтолцоо нэвтрүүлэхийн ач холбогдол, ажлын үйл явцын талаар 3 удаагийн сургалт зохион байгуулсан юм.

МУБИС-ТАМГЫН ГАЗАР