Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгууллаа

2023.12.27 14:27 Үйл явдал

МУБИС-ийн ажилтнуудад Сургалтын орчны дэмжлэг үйл ажиллагааны төвөөс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгууллаа. Тус сургалтаар Монголын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийн хүрээлэн ТББ-ын Ошми сургалтын төвийн багш нар ХАБЭА-н тухай хууль, хуулийн  зарим шаардлагууд, хуулиар хүлээх ажилтны үүрэг үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах шалтгаан, осол гарахад нөлөөлдөг ажилтнуудын алдаа, ослоос урьдчилан сэргийлэх арга зам сэдвүүдийн хүрээнд дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл хийлээ.