БШУЯ, Кэмбриджийн зөвлөх багийн хамтын ажиллагааны хүрээнд 2024 оны 01 сарын 29-31 өдрүүдэд багшийн тасралтгүй хөгжил, багш бэлтгэх хөтөлбөрийн шинэчлэлийн чиглэлээр сургалт явууллаа. Сургалт МУБИС-ийн 300 тоот хурлын танхимд болсон бөгөөд сургалтыг Кэмбриджийн их сургуульд 40 гаруй жил ажилласан профессор Geoff Hayward удирдсан юм.
Сургалтад БШУЯ-ны газрын дарга, мэргэжилтэн, БҮТ, БЕГ-ийн албаны дарга, мэргэжилтэн, МУБИС-ийн дэд захирал, бүрэлдэхүүний сургуулийн захирал, албаны дарга, ЕБС-ийн сургалтын менежер зэрэг шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнууд хамрагджээ. Сургалтаар боловсролын бодлогын хэрэгжилт, багш бэлтгэх хөтөлбөрийн хэрэгжилт, багшийн тасралтгүй хөгжлийн асуудлуудад бодлого боловсруулагчид хамтран ажиллах, багш бэлтгэх боловсролын хамтарсан зөвлөл байгуулах зэрэг асуудлаар санал солилцлоо.