МУБИС-ийн Монгол Судлалын Хүрээлэнгээс "МУБИС-ӨНӨӨГИЙН МОНГОЛ СУДЛАЛЫН ТОВЧ" сэдэвт танилцуулах илтгэл, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт МУБИС-ийн 10 эрдэмтэн, судлаач багш нар МУБИС дахь өнөөгийн Монгол судлал, монгол хэл, утга зохиол, түүх, нийгмийн ухаан, урлаг, Буриад, Ойрад судлал зэрэг нийт 9 илтгэл хэлэлцүүлж, Монгол судлалын хүрээлэнгийн захирал, хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор Д.Ганболд чиглүүлэгчээр ажилласан юм.
МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс зохион байгуулсан энэ жилийн анхны танилцуулга илтгэл, хэлэлцүүлэгт нийт 80 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо.