“Нээлттэй боловсрол 2024” хурал нь Боловсрол Шинжлэх Ухааны Яамнаас зохион байгуулж буй “Шинжлэх ухаан, технологийн сэргэлт: Их сургуулиудын оролцоо” олон улсын хурлын салбар хуралдаан болон зохион байгуулагдаж байна.
Боловсролын нөөц материалууд, мэдээлэл, харилцаа холбооны технологиуд (программ хангамж, техник хангамж гэх мэт), сургалтын платформуудыг боловсролд хэрэглэх онол, арга зүй, судалгааны үр дүн болон бүх түвшний сургалтад ашиглах боломж, тэргүүн туршлагыг танилцуулж, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Нээлттэй боловсрол 2024” эрдэм шинжилгээний IX хурлыг зохион байгуулах гэж байна.
Эрдэмтэн, судлаач, багш, оюутан та бүхнийг эрдэм шинжилгээний хуралд илтгэлээ хэлэлцүүлэхийг урьж байна.
Эрдэм шинжилгээний хурлын веб хуудас https://www.geogebra.org/m/samterys