“Монгол судлалын шинэ эрин - 2024” олон улсын эрдэм шинжилгээний хурал
Хэзээ: 2024 оны 4-р сарын 5-ны өдөр
Хаана: МУБИС-ийн Хичээлийн 1-р байр 312 тоот танхимд Нэгдсэн хуралдаан, Салбар хуралдаан Хичээлийн 1-р байрны 205, 300, 305, Хичээлийн 4-р байрны 304 тоот танхимуудад болно.
Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС)-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Ухааны Сургууль (НХУС)-аас уламжлал болгон тогтмол зохион байгуулсаар ирсэн “Монгол судлалын шинэ эрин” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр болно.
2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн хуралд Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНУУ, АНУ, Канад улсын 80 гаруй эрдэмтэн судлаач 3 салбар хуралдаанаар илтгэлээ хэлэлцүүлнэ.
Хурлын зорилго:
МУБИС-ийн НХУС-аас Монгол хэл, Монголын уран зохиол, Монголын түүх, соёл судлаач, эрдэмтдийн дунд Олон улсын Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, Монгол хэл шинжлэл, уран зохиол, түүх, соёл судлалын өнөөгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх, Монгол судлалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах.
Хурлын салбар хуралдаан ба хэлэлцэх асуудлууд:
Монгол хэл шинжлэлийн салбар хуралдаан: Монгол хэл шинжлэл болон Харьцуулсан хэл шинжлэлийн асуудлууд.
Уран зохиол, аман зохиол, соёлын салбар хуралдаан: Монгол ардын аман зохиол, аман билэг судлал, Монголын эртний уран зохиол судлалын зарим асуудал, Монголын орчин үеийн уран зохиолын тулгуур асуудлууд, Харьцуулсан уран зохиолын зарим асуудал.
Түүхийн салбар хуралдаан: Монголын түүх, соёлын асуудлууд.
Тус хуралд үндсэн таван илтгэл, салбар хуралдаанд нийт 70 орчим илтгэл хэлэлцэгдэхээс, танхимд 30 гаруй илтгэл сонсож, зарим нь постер буюу ханын илтгэлээр хэлэлцүүлэгдэнэ.
Сонирхсон хүмүүс 4-р сарын 5-ны өдөр МУБИС-ийн Хичээлийн 1-р байрны 312 тоот өглөө 9:00 цагт хурал нээгдэнэ.
Хурал зохион байгуулах ажлын хэсэг